I'm inventor

Блогийн бичигчид

  • Inventors

Шинэ сэтгэгдлүүд

  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
7273 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 2-с 1-р хуудас. | дараах >>

Үйлдвэрлэлийн дизайн хичээл

2015-03-02,23:47
  

            Үйлдвэрлэлийн дизайн хичээлээр зохион бүтээх үйл ажилллагааны арга зарчим, зүй тогтлыг судлан, оюутны зохион бүтээх авъяас, техникийн сэтгэлгээг хөгжүүлж, аливаа эдлэл, юмсын төсөл, загварыг бие даан зохион бүтээх, түүнийг практикт хэрэглэн, сургалт зохион байгуулах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилгыг хэрэгжүүлнэ

Агуулгын хувьд:

     Үйлдвэрлэлийн дизайн хичээлийг өөрийн орны онцлог, үйлдвэрлэлийн хөгжлийн хэтийн төлөв, инновацийн тогтолцоот хандлагыг харгалзан ЕБС-ийн сурагчдын зохион бүтээх авъяас, техникийн сэтгэлгээг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн дизайны үндэс, зохион бүтээлтийн арга ухааныг амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээтэй нягт холбон судлах, онолын болон дадлагын харьцаа, логик дараалал, бусад хичээлүүдтэй холбогдох залгамж холбоог оновчтой тогтоож, зохион байгуулна.

Аргазүйн хувьд:     

    Хичээлийн явцад хийх судалгаа, дадлага ажил, хичээлээс гадуур бие дааж хийх ажлын агуулга, хэмжээг сэдэв бүрээр зааж, оюутан бүрт зохион бүтээх, шинэ шийдэл, бүтээл гаргах бололцоо олгохыг чухалчилна. Үүнтэй уялдуулан сургалтын технологи, арга зүйг боловсронгуй болгон, оюутныг бие даан сургах арга барилд суралцахад чиглэгдсэн дасгал, дадлагыг сэдэвчлэн тусгасан болно.

Үнэлгээний хувьд:

     Оюутан хичээлийн жилд нэг төсөл боловсруулах бөгөөд бие дааж хийх төсөл, дадлага ажлын явцыг графикийн дагуу хянаж үнэлнэ.

      Зохион бүтээх ажлыг улирлын турш бие дааж гүйцэтгэх бөгөөд тодорхой үе шатанд хамтран хэлэлцэж, зөвлөлгөө, дүгнэлт өгнө. Суралцагсад нь зохион бүтээх үйл ажиллагааны онцлог, үйлдвэрлэлийн дизайн, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар зохиох, тэдгээрийг баталгаажуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах дадлага хийж болно.

бичсэн: I'm inventor төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 221 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 2-с 1-р хуудас. | дараах >>

Ангилал

    Шинэ бичлэгүүд

    • Үйлдвэрлэлийн дизайн хичээл
    • Үйлдвэрлэлийн дизайн хичээлийн үнэлгээ
    • >>Архив...

    Холбоосууд

    2006-2009 © I'm inventor